Өндөр хөгжилтэй улс орнуудын Олон улсын оюутнуудад олгодог сургалтын дараах ажиллах эрхтэй виз хэдэн жилээр олгодог вэ?

Дэлхийд боловсролоороо тэргүүлж явж байгаа дараах улс орнууд олон улсын оюутнуудад сургалтын дараах ажиллах эрхийн виз олгодог билээ. Энэ нь тухайн улсын олон улсын оюутнуудыг татах гол хүчин зүйлс болдог нь гарцаагүй байдаг. Канад, АНУ, Франц, Недарланд, Герман, Ирланд Англи, Хятад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад амжилттай төгссөн олон улсын оюутнууд сургалтын дараа хэдэн жилээр ажиллах эрхтэй виз хүсэх боломжтой талаар дэлгэрэнгүй зургаар оруулсан байна.

Шинэ Зеланд Улс

Визний төрөл: – Post-Study Work visa

Хугацаа: 12-36 сар хүртэлх хугацаагаар

Суралцсан зэрэг: Хамгийн багадаа 30 долоо хоногоос багагүй Certificate түвшинд суралцсан байх

Австрали Улс

Визний төрөл: – Temporary Graduate Permit (485)

Post study work stream:

Хугацаа: 18-48 сар хүртэлх хугацаагаар

Суралцсан зэрэг: Хамгийн багадаа Баклаврын 2 жилийг дүүргэсэн байх

Graduate Work Stream: Нэн шаардлагатай мэргэжилээр суралцсан тохиолдолд

Хугацаа: 18 сар хүртэлх хугацаагаар

Канад Улс

Визний төрөл: Post-graduate Work Permit (PGWP)

Хугацаа: 8-36 сар

Суралцсан зэрэг: Diploma/Certificate хамгийн багадаа 8 сар суралцсан байх

Их Британи Нэгдсэн Вант Улс

Визний төрөл: UK Graduate Route

Хугацаа: 24-36 сар

Суралцсан зэрэг: Баклаврын зэрэгт 12 сар хамгийн багадаа суралцсан байх

Эх сурвалж: ICEF Insights 2021

Бэлтгэсэн: П.Солонго

United Education Mongolia

Leave a Reply

Your email address will not be published.