Шинэ Зеландын боловсрол

Шинэ Зеланд боловсролын хамгийн өндөр стандартыг хангаж чадна гэдэгт та итгэлтэй байж болно.

Дэлхийд нэр хүндтэй шалгалт ПИСА (PISA)-гийн хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Шинэ Зеландын оюутнуудын 8 хувь нь бүх үзүүлэлтээр шилдэг байсан бөгөөд энэ нь  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад багтдаг бусад орнуудаас нэг дахин илүү байгаа юм.

Шинэ Зеландын оюутнууд бичгийн чадвар, математик, шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээгээрээ ПИСА (PISA)-гийн хамгийн өндөр оноог авсан.

Бүх сургууль тогтоосон стандардыг нягт нямбай мөрдөн ажилладаг бөгөөд Шинэ Зеландын засгийн газар байнга нарийн хяналт тавьдаг.

Гадаад оюутнуудыг хамгаалах журмыг хамгийн анх нэвтрүүлсэн улс

Гадаад оюутнуудыг хамгаалах журмын хэрэгжилтийг Шинэ Зеландын Засгийн Газар хянадаг ба үүнд журмыг дагаж мөрдөх ёстой бүх сургуулиуд хамрагддаг. Уг журам нь ямар стандарт мөрдөх, гадаад оюутнуудыг дэмжих, хамгаалах, зөвлөх тухай тусгасан.

Амгалан тайван бөгөөд өндөр хөгжилтэй улс

Дэлхийн Энх тайвны индексээр Шинэ Зеланд дэлхийн хамгийн тайван улсын жагсаалтанд 2-т ордог. Мөн “Transparency International Corruption” байгууллагын гаргадаг авилгалын жагсаалтад 2-т байдаг. 2018 онд Шинэ Зеланд “Legatum Prosperity” индексээр АНУ, Австрали, Англи зэрэг улсуудын өмнө 2-р байранд орсон.

Шинэ Зеландын бүх сургууль NZQA (New Zealand Qualification Authority) чанарын үнэлгээний системийг мөрддөг

Энэхүү хяналтын систем энэ оюутнууд болон тэдний гэр бүл тэдний сонгосон сургууль нь тэдний шаардлагад бүрэн тохирч байгаад итгэлтэй болгох зорилготой.

Шинэ Зеландын мэргэжлийн зэрэг

Ахлах сургууль 13 жилийн боловсролтой

Багш нар оюутнууддаа бүрэн анхаарал хандуулж, халамжилдаг.

·   Хичээл нь онол, дадлагыг хослуулж чаддаг.

·   Оюутнуудыг бүтээлчээр, бие даан, дүгнэн шинжлэж суралцахыг дэмждэг.

5-10 нас – Бага сургууль

Бичгийн, тооны сайн суурийг өргөн агуулгатай, сайтар боловсруулсан хөтөлбөрийг дагуу олгоно.

11-12 нас – Дунд сургууль

Ахлах сургуульд ороход бэлтгэж нарийн мэдлэгийг олгоно. Өргөн агуулгатай, сайтар боловсруулсан хөтөлбөрийг олгохын зэрэгцээ бие даан сэтгэх чадварыг хөгжүүлнэ.

13-18 нас – Ахлах сургууль

Тусгай сэдвүүдийг оюутнуудын өсөлт хөгжилттэй уялдуулан сургахад анхаарна.

Шинэ ирээдүйг нээж өгөх эрдмийн зэргүүдтэй

Шинэ Зеланд улс нь олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн олон шатны боловсролыг олгодог.

Үндэсний Боловсролын Сертификат (NCEA)

Шинэ Зеландын үндсэн боловсролын зэрэг. NCEA-ийн 3-р зэрэг АНУ, Англи, Австралийн зэрэг олон улсын их сургуулиудад элсэн орох боломжийг нээж өгдөг.

Кембрижийн шалгалт

Шинэ Зеландын 60 орчим ахлах сургууль энэ түвшний сургалтыг санал болгодог. 11, 12, 13 насны хүүхдэд 3 түвшинд олгодог сургалтын энэхүү хөтөлбөр олон тооны үнэлгээний арга барилыг ашиглаж хүүхдийн сурлагын түвшинг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтаар үнэлэх сургалтыг явуулдаг. Олон төрлийн хичээлүүдэд ангийн ажил болон өөрийн үнэлгээ чухал байр эзэлдэг.

Олон улсын Бакалавр (ОУБ)

Швейцарт үүссэн энэхүү систем нь ахисан түвшний сургуульд элсэн орох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг олгоход чиглэгддэг юм. Шинэ Зеландын 21 сургууль 1 болон 3-аас дээш Олон улсын баклаврын (ОУБ) хөтөлбөрийг санал болгож байна.