Шинэ Зеландын аялал

Шинэ Зеланд улсыг бид агуу их зүрх сэтгэлтэй хамгийн жижиг улс гэдгээр нь мэддэг билээ. Өвөрмөц түүх соёлтой,

эрч хүч дүүрэн улс юм. Байгалийн гайхамшиг тогтсон цэвэр онгон байгалийн үзэсглэн нь дэлхийн мянга мянган жуулчид очих шалтгаан болж байдаг.

Хүн ам ойролцоогоор – 4.4 сая хүн амтай

Валют – Шинэ Зеландын доллар (NZ $)

Уур амьсгал – Шинэ Зеланд нь зөөлөн уур амьсгалтай бөгөөд урд арал руу дөхөх тусам агаарын темпратур

хүйтрэх хандлагатай байдаг.

Иргэд нь өөрсдийгөө КИВИ хэмээн хочилдог бөгөөд найрсаг, нөхөрсөг, уужуу тайван зангаараа алдартай

Цагийн бүс- Шинэ Зеланд нь Улаанбаатрын цагаар 4 цагаар урд явдаг, Greenwich-ийн цагаар (+12 GMT ) 11 цагийн

өмнө байдаг. Жил бүрийн 9 сарын сүүлээс 4 сарын эхэн хүртэл зуны цагийн тоололд шилждэг бөгөөд энэ нь + 13 GMT буюу нэг цаг урагшлуулах гэсэн үг юм.

Waimangu Volcanic valley

Роторуа( Rotorua)- ийн үзэсгэлэн ба Маоригийн соёл

Хойд арлад байрлах Роторуа бол Шинэ Зеландын аялал жуулчлалын хамгийн топ газрын нэг бөгөөд галт уулын хормойд байрлах дэлхийд байдаг хамгийн өвөрмөц арал юм. Адал явдал сонирхогч бүх насныхан, бүхий л аяллын бүлгийн сонирхолд нийцэх бөгөөд Wai-O-Tapu бол гурвалжин хэлбэртэй, халуун рашаан, зурагт харагдаж буй жижигхэн нуур нь янз бүрийн өнгөөр солонгорон харагдах ба галт уулын энэ тогооноос халуун рашаан, уур савсаж байдаг.  

Маоричуудын соёл

Ротаруа Адал Явдалт Аялал нь уугуул Маоричуудын соёлын өлгий нутагтай танилцах боломжийг олгохын зэрэгцээ Шинэ Зеландын нэрийн хуудас болсон аяллуудаас гадна халуун рашаан, буцалдаг шавар, идэвхтэй галт уул болон газрын гүнээс оргилох уур зэрэг таны хэзээ ч харж байгаагүй байгалийн гайхамшгийг танд харуулах хамгийн сэтгэл татам,  адал явдалт олон олон аяллыг санал болгох болно. 

Роторуад тавтай морил!

Маоричууд нь аман хэлбэрийн түүхтэй хүмүүс хэмээн үзэгддэг. Учир нь Маоричуудын өвөг дээдэс өөрсдийн омгийн домог, түүх, соёлыг шивээсээр илэрхийлж хойч үедээ уламжлан үлдээсэн байдаг.Маоричуудын хувьд өргөн утгыг агуулсан, түгээмэл хэрэглэгддэг шивээс бол моко юм.Моко шивээс нь уугуул маоричуудын хувьд соёлын асар их ач холбогдолтой бөгөөд шивээс хийлгэсэн хүн өвөг дээдэстэйгээ холбогддог хэмээн үздэг аж.

Хүн бүрийн моко хоорондоо ялгаатай, дахин давтагддаггүй бөгөөд моко шивээсээр нь тухайн хүний нийгмийн статус, ажил мэргэжил гэх мэт онцлогийг мэдэх боломжтой юм байна.Түүнээс гадна хоёр хацар дээрх моко шивээсээр нь тухайн хүний эцэг эхийг нь таньдаг аж.Эрэгтэй, эмэгтэй шивээсний ялгаа нь ихээхэн ач холбогдолтой. Эрэгтэй хүнээс эмэгтэй хүнд шивээс цөөн байдаг. Ихэнхдээ эмэгтэй шивээс зөвхөн уруул ба эрүүн дээр байрладаг. Зарим тохиолдолд хоолой дээр нь байдаг.

Шинэ Зеландын Хойд Аралд байрлах үзэсгэлэнт “ХОББИТОН”