Гэрээсээ хэрхэн үр дүнтэй суралцах вэ?

2021 онд дэлхий даяар маш  олон боловсролын байгууллагууд сургалтуудаа онлайнаар өгч эхэлсэнтэй холбогдуулан хэрхэн гэрээсээ бие болон оюунаа ядраахгүй үд дүнтэй, амжилттай суралцах туслах хялбар зөвлөмжүүдийг хүргэж байна.

Тав тухтай ажлын орчин бүрдүүлэх

Онлайн сургалтанд бүртгүүлснээс эхлээд хамгийн түрүүнд хийх алхам бол гэртээ тухтай ажиллах орчин бүрдүүлэх. Тэр орчин  унтлагын өрөөнд биш , онцгойлон орон дээр бол бүр биш шүү.

  Харин  урт хугацаанд үр дүнтэй сурахад зориулагдсан, таны тархи тэр хэсэгт очиход сурах сэдэл төрж байхаар  тийм орчинг бий болгох нь чухал. Энэ тохиромжтой орчинг бүрдүүлэхэд  ширээ болон тухтай ажлын сандал гол үүрэгтэй. Таны харааны түвшин дэлгэцийн төвтэй тэгш хэмтэй, ширээн дээрх ном сурах бичгийг ашиглах, удаан хугацаагаар дэлгэц харахад таны мөр хүзүүн хөшиж ачаалал авахгүй байх сандлыг сонгох ба  зарим ажил, хичээлтэй холбоотой хэрэгслээ хайж олоход хялбар байхлаар  ширээ дээрх эд зүйлсээ байршуулаарай.

Үр дүнтэй суралцахад мотиваци өгөх зүйлсийг хайж олох

Хэрхэн  гэрээсээ  урам зориг, идэвх санаачлагчтай сурахад мотиваци өгөх зүйлүүдээ өөрөөсөө асууж  олж мэдэн тэдгээр зүйлсийг цагийн хуваарь өдрийн төлөвлөгөөндөө оруулж өгөх нь маш чухал. Суралцагчид олон цагаар суралцах, удаан дэлгэцийн өмнө суух нь тэднийг маш их ядраадаг.

Тиймээс завсарлага авч бие болон оюунаа амраах тэр зууртаа өөрийгөө сэргээн дахин эрч хүч өгөх мотиваци үзүүлдэг  зүйл хийх нь  сургалтандаа өөдрөг үр дүн үзүүлэхэд тустай.

Та маш их цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөж байгаа хэрнээ  хэсэгхэн завсарлах хугацаандаа  Netflex – н сериалуудыг үздэг энэ  нь  бие болон нүдийг мөн адил ядрааж л байгаа. Түүний оронд гадаа алхах, жимд явах, ямар нэгэн спортоор хичээллэх, гэр бүлийнхэн болон найз нөхөд рүүгээ утсаар ярих, эсвэл гал тогоондоо шинэ хоол туршиж үзэх ч юм уу.

Гэрээсээ суралцахад ажлыг хөнгөвчлөх, шинэ технологийн шийдлүүдийг ашиглаж сурах

Сурах үйл явцыг хөнгөвчлөх, хялбарчлах, шинэ технологийн шийдлүүдэд суралцан, ашиглаж эхлэх нь маш их давуу тал, үр дүнтэй. 

Мэдээж хэрэг танд сайн интернет, компьютер, цахим уулзалт, хуралд хэрэглэдэг совтвер програмууд, цахим номын сан, хийсэн даалгавраа буцаан илгээх хэсгүүд, шаардлагатай үед тусламж авах  техникийн тусламжийн цэсүүд гээд бүгд байх хэрэгтэй.

Боловсролын байгууллагын хувьд маш  гайхалтай шинэ технологиудыг оюутнуудын хэрэглээнд оруулан, цахим сургалтанд  хэрхэн хэрэглэх талаар тусламжийг тухай бүрд нь үзүүлдэг. Тиймээс цаг тухай бүрд нь техникийн тусламжийг авч дэвшилтэд технологийг ашиглах.

Өөрт хэрэгтэй дадлуудыг бий болгон хэвшүүлэх

Олон оюутнууд хэрхэн цахимаар  үр дүнтэй,  хялбар сурч болох аргыг асуудаг. Гэрээсээ үр дүнтэй суралцахад хувийн сахилга баттай байх нь маш чухал. Хийж байгаа зүйлдээ төвлөрөх, даалгавруудаа хувиарлан цагаа зөв зохион байгуулж сурах нь цахимаар сурахад их тустай байдаг. Анхаарал төвлөрүүлдэг  Pomodoro техникийг туршаад үзэхэд илүүдэхгүй шүү.

Энэ техник нь тухайн даалгавар дээр анхаарлаа төвлөрүүлж товлосон цагтаа хийж дуусгах. Ингэхдээ  утасны дуудлага, ТВ, чанга дуу чимээ гэх мэт  анхаарал сарниулах, саад болох зүйлсийг унтраан  өөрийгөө тусгаарлах нь анхаарал төвлөрөхөд тустай. Мөн тэмдэглэлээ ч бас гараар бичиж болно. Гараар бичих нь  шинэ мэдээлэл ой санамжинд хадгалагдахад тустай. Тиймээс өдөр тутмын  дадлуудаа өөрчилж, өөртөө хэрэг болохыг олж хэвшүүлэх.

Тусламж хэрэгтэй болсон үед санаа зоволтгүй тусламж хүсч сурах

Онлайн сургалтын үед нүүр тулсан харилцаа байхгүй байгаа нь үр дүн муутай мэт боловч боловсролын байгууллагын зүгээс том, жижиг ямар ч бэрхшээл тулгарсан тусламж хүсч тэдэнд хандахыг уриалж байгаа ба лекторууд ч хичээлийн агуулгыг оюутнуудад сайтар ойлгуулахын тулд шинэ арга барилуудыг хэрэгжүүлж байна.

Зарим сургуулиуд  олон улсын оюутнуудыг тусгайлан анхаарч тэдэнд зориулсан онлайн  хөтөлбөр хэрэгжүүлж, олон төрлийн үйлчилгээ, санаачилгаар дамжуулан онлайн сургалтанд хамрагдах оюутнуудыг дэмжиж байна. Тиймээс сурахад тулгамдаж буй асуудал бүрд шаардлагатай тусламжийг эрж хайж, цаг алдалгүй авах нь үр дүнтэй суралцахад тустай.