Австралийн тэтгэлэг

Australia Awards Scholarships

Австралийн Засгийн Газраас санхүүжүүлдэг энэхүү тэтгэлэг нь Ази, Африк, Номхон далайн бүс нутгийн орнууд түүнчлэн ойрх дорнодын оюутнуудад зориулсан болно. Сургалтын тодорхой чиглэл бүрийг улс орон бүрийн хөгжлийн тэргүүлэх салбаруудын дагуу дэмжиж  зорилготойгоор ивээн тэтгэдэг. Тэтгэлэг нь  сургалтын бүтэн төлбөр, амьжиргааны зардал, онгоцний тийз Австралид очиж оршин суурьших нэг удаагийн тэтгэмж болон эрүүл мэндийн даатгал зэрэг багтдаг. Монгол улсын хувьд Магистр, Докторт суралцах оюутнууд өргөдлөө илгээх боломжтой.

Дэлгэрэнгүй

Australian Government Research Training Program (RTP)

Австралийн Засгийн Газраас мөн энэхүү судалгаа ний сургалтын хөтөлбөр тэтгэлэг нь докторын болон судалгааны магистрын чиглэлээр хамгаалах дотоодын болон олон улсын оюутнуудад олгодог тэтгэлэг. Уг тэтгэлгийг их дээд сургууль бүр тусгайлан оюутнуудад зориулсан сонгон шалгаруулах өргөдөл хүлээн авах үйл явцтай байдаг. Иймд өргөдлийн маягтыг илгээхдээ сургуультайгаа ярилцаж, хэрхэн RTP-д өргөдлөө илгээх талаар мэдээлэл авах боломжтой байдаг. Дараах сургуулиуд линк эндээс ..,

Дэлгэрэнгүй

Destination Australia

Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Австралийн бүс нутагт руу дотоод болон гадаад оюутнуудыг татах. Австралийн дээд боловсролын үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх, оюутнуудыг өндөр, чанартай сургалтын туршлага олгох гол зорилго оршидог. Энэхүү тэтгэлэг нь 1000 гаруй оюутнуудад өгөх боломжтой $15000- долларын амьдралын зардлыг дэмжих зорилготой тэтгэлэг юм. Certificate IV, Бакалавр, Магистр Докторт суралцах бүх л оюутнуудад боломжтой тэтгэлэг юм.

Дэлгэрэнгүй