Австралид суралцах бэлтгэл

Австралид суралцах бэлтэл:

Австралийн талаар нэлээгүй судлаж, одоо шийдвэр гарган суралцахаар нэгэнт шийдсэн бол суралцах бэлтгэл ажилдаа ороорой 

 

Англи хэлний шалгалтын оноо: 

Австралид суралцана гэхдээ Англи хэлийг очоод л сурчихна гэж өөрийгөө тайвшруулж байгаа бол та маш олон боломжийг алдаж байна гэж бодоорой. Англи хэлний бэлтгэлд дангаараа суралцах коллежууд байх хэдий ч ихэнх тохиолдолд хэлний бэлтгэлтэй бакалавр магистрт суралцах оюутнууд ирдэг. Миний хувьд ч яг тэдний нэг хэлний бэлтгэл +Магистрын бэлтгэлээр суралцахаар ирж байсан харин Монголдоо англи хэлийг сайн бэлтгэж байгаад хэлний шалгалтуудыг өгч оноо аваад ирсэн бол 1 жилд төлөх AUD 14,000 хэмнэгдэж цаг хугацааг хэмнэж маш олон боломжуудыг алдахгүй байх байсан гэж боддог. Тийм болохоор аль болох IELTS, TOFEL ibt- шалгалтын оноо өгч байж сургуулиудад хандаж мөн оюутны виз мэдүүлэхэд энэхүү шалгалтын оноо маш их дэмжлэг болдог байгаа. 

 

Австралийн Элчин сайдын яамнаас Англи хэлний оноо шалгуур: 

English language test

providers

Minimum score Minimum score and at least 10 weeks English Language Intensive Courses for Overseas Students (ELICOS) Minimum score and at least 20 weeks ELICOS
International English Langauge Testing System (IELTS) 5.5 5 4.5
TOEFL internet-based test 46 35 32
Cambridge English: Advanced (Certificate in Advanced English) 162 154 147
Pearson Test of English Academic (PTE Academic) 42 36 30
Occupational English Test B for each test component N/A N/A

Суралцах хотоо сонгох:  (Хот, бүс нутаг гэх мэт) 

Австралийн Мельбурн, Сидней гэх томоохон хотууд амьдралын өртөг өндөр хэдий ч тэр хэрээр мэдээж оюутанд цагийн ажлын хувьд олдоц сайтай байдаг бөгөөд амьдралын өртөг өндөр. Бүс нутгийн хувьд Perth, Adeliade, Queensland, Darwin гэх мужуудад амьдралын өртөг харьцангуй хямд байдаг бөгөөд бүс нутгийг сонговол олон улсын оюутнуудад давуу талууд мөн байна. Үүнд: жил бүр олон улсын оюутнуудад зориулсан Desination Australia Scholarship AUD 15’000 – амьдралын зардлыг дэмжих зорилготой тэтгэлэг олгодог. Түүнчлэн урт хугацаанд Австралид ажиллаж, цаашид байнгын оршин суугч виз хүсэх зорилготой бүс нутагт суралцсанаар нэлээдгүй олон давуу талууд бий. 

Суралцах сургуулиа сонгох: 

Мэдээж суралцах сургуулиа сонгох нэлээд амаргүй даваа байж таарна. Австрали нийт 39 их сургуультай бөгөөд сургалтын төлбөрийн хувьд суралцах хөтөлбөрөөс хамаарч харилцан адилгүй байдаг. Австралийн их дээд сургуулийн чанар өндөр жилд үндсэн 2  элсэлт авдаг 2 болон 7 сард. Нэг семестерт оюутан 12-13 долоо хоног хичээллэх ба эхний 6-8 долоо хоног хичээллээд 2 долоо хоног завсарлана. Сургуулиа сонгохдоо дараах линкээр орж  The World University Ranking  Австралийн шилдэг сургуулиудыг харах боломжтой.