Шинэ Зеланд олон улсын оюутнуудад шат дараалалтай хилээ нээхээ зарлаж байна.

Шинэ Зеландын Боловсролын Газраас олон улсын оюутнуудад хилээ нээхээр зарлалаа. 

Уг мэдэглэл нь таван үе шатлалтай хилээ нээх бөгөөд 2022 оны 2 сарын 28 ны өдрөөс эхлэн Шинэ Зеландын иргэд Австралиас буцах түүний дараагаас иргэд өөр бусад улс орноос буцах гэсэн дарааллаар эхлэж байна.

Засгийн Газраас энэ жилийн долоон сараас дөрөв дэхь үе шатлалд, өмнөх 2020,2021 онд батлагдаж байсан хилээр нэвтрэх онцгой бүлэгт, 5000 хүртэлх олон улсын оюутанууд Шинэ Зеланд руу нэвтрүүлэх болно. 

Харин 2022 оны 10 – сараас эхлэн визний өргөдлийн процесс хэвийн горимд сэргэж 2023 оны хичээлийн жилд олон улсын оюутнууд маань суралцах боломжтой болно гэж мэдэгдлээ. 

Мөн түүнчлэн Өмнөд Солонгос, Япон зэрэг визний хөнгөлттэй орнуудын оюутнууд  7 сараас эхлэн 3 сар хүртэл богино хугацаагаар Шинэ Зеланд руу зорчих боломжтой болж байна.

Бэлтгэсэн: United Education Mongolia

Leave a Reply

Your email address will not be published.