Сургуулийн тэтгэлэг

Австралийн Боловсролын үйлчилгээ үзүүлэгч сургуулиуд олон улсын оюутнуудад зориулж, эрдмийн амжилтад нь тулгуурлан тэтгэлэг олгодог. Дараах жагсаалтууд бүгд олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгүүд байна.

  1. Edith Cowan University (ECU)

Edith Cowan University их сургууль 100 гаруй жилийн түүхтэй Баруун Австрали мужийн хамгийн залуу сургуулиудын нэг бөгөөд сургах, заах арга барил, судалгаа шинжилгээ, олон нийтрүү чиглэн ажилладаг гэдгээрээ онцлогтой сургууль юм. Нийт 23,300 гаруй оюутантай бөгөөд 18,500 орчим нь бакалавр, 4,800 нь магистрант юм. Энэ их сургуульд 104 орноос ирсэн 3600 орчим гадаад оюутан суралцдаг. Тэд мэдлэг чухал ч түүнээс илүүтэйгээрь дадлага туршлагаас ур чадвар илүү чухал юм гэсэн байна.

Larsen Jewellery Design Scholarship Program 2021

Өргөдөл гарагч оюутан энэхүү тэтгэлэгт яагаад хамрагдах ёстой талаар 500 буюу түүнээс доош үгтэй өргөдөл бичиж хүргүүлнэ. Таны овог нэр, цахим шуудан мөн хэрэгтэй.

Суралцах түвшин: Бакалаврын түвшин оюутан

Тэтгэлэг үнэ: AUD $3000

Өргөдөл гарах оюутнууд: Бүх оюутанууд боломжтой

VC Fellowship HDR Scholarship

Тухайн тэтгэлэгт та өөрийн мэргэшсэн байдал, боловсролын дүнгийн хуулбар судалгааны санал/ дипломын ажлын сэдэв, Англи хэлний IELTS оноо зэрэг илгээх юм.

Суралцах түвшин: Магистрын түвшин

Тэтгэлэг үнэ: Сургуультай холбогдож асууна

Өргөдөл гарах оюутнууд: Бүх оюутанууд боломжтой

2. University of Tasmania (UTAS)

University of Tasmania (UTAS) нь 1890 оны 1-р сарын 1-нд албан ёсоор байгуулагдсан бөгөөд Тасманийн Sandy Bay байрладаг. Sandy Bay -д төв кампусаас гадна Newnham болон Cradle Coast кампус байрладаг. Тус сургуулийн санал болгодог хамгий алдартай сургалтууд нь байгаль орчны судалгаа, түүхэн дэхь иргэдийн судалгаа, цөлийн менежмент болон далайн шинжлэх ухааны хөтөлбөрүүд юм. Мөн үүн дээр олон нийт хүн амын талаарх судалгаа, хөдөө аж ахуйн хөгжил. Тус сургууль нь Клиник судлал, Урлагийн сургууль болон хөгжмийн консерваторийн сургуулиудаас бүрдэнэ.

Destination Australia Scholarship

Энэхүү тэтгэлэг олон улсын оюутнуудад зориулсан бүс нутагт зориулсан тэтгэлэг.

Суралцах түвшин: Бакалавр, Магистрын түвшин

Тэтгэлэг үнэ: AUD$ 15,000

Өргөдөл гарах оюутнууд: Бүх оюутанууд боломжтой

Tasmanian International Scholarship (TIS)

Тус тэтгэлэг нь олон улсын оюутнууд өргөдлөө ирүүлсэний дараа тухайн өргөдөл автоматаар үнэлэгддэг тул оюутнууд тусд нь заавал өргөдөл гаргах шаардлагагүй юм.

Суралцах түвшин: Бакалавр, Магистрын түвшин

Тэтгэлэг үнэ: Сургалтын төлбөрөөс 25%- хөнгөлөлт

Өргөдөл гарах оюутнууд: Бүх оюутанууд боломжтой

Leave a Reply

Your email address will not be published.