Баруун Австралийн ELICOS буюу Англи Хэлний бэлтгэлд суралцах олон улсын оюутны тэтгэлэг

Баруун Австралийн Засгийн Газар олон улсын оюутнуудыг дэмжих 2022 -2023 оны улсын төсөвтөө нэлээдгүй олон ажил хийж байгаагийн нэг Баруун Австралид Англи хэлний хөтөлбөрт суралцахаар ирж буй оюутнуудад зориулсан нэг удаагийн $1500 долларын нөхөн олговор тэтгэмж тэтгэлэг юм.

Яг одоогоор энэхүү хөтөлбөрийн 3 дахь шатны бүртгэл явагдаж байгаа бөгөөд 2023 оны эхний улиралд Англи хэлний хөтөлбөрт суралцаж буй бүтэн цагийн оюутнууд уг хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой гэсэн үг юм.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2023 оны 3-р сарын 8-ны Лхагва гараг 16:00 цагаас эхлэн – 2023 оны 6-сарын 26-ны өдрийн 16:00 цаг хүртэл.

Өргөдөл гаргагч оюутан амжилттай тэнцэж, сургалтаа хамгийн багадаа 10 долоон долоо хоногоос доошгүй амжилттай суралцсан тохиолдолд уг тэтгэмж тэтгэлэг дансанд нь олгогдох юм.

Хэн энэхүү тэтгэмж тэтгэлэгт хандах боломжтой вэ?

Англи хэлний бэлтгэлд суралцах оюутан дараах шалгуурыг хангасан байх ёстой: Үүнд:

  • Баруун Австралид суралцдаг бүтэн цагийн оюутан байх (Кампуст суралцах)
  • Баруун Австралийн CRICOS-д бүртгэлтэй албан ёсны ELICOS – хөтөлбөртэй Боловсролын байгууллагад бүртгүүлсэн байх
  • 2022 оны 10-р сарын 26-ны Лхагва гарагийн өдрөөс хойш суралцаж буй оюутан байх бөгөөд оюутны суралцаж буй хэлний бэлтгэл хамгийн багадаа 20 долоо хоногоос доошгүй байх шаардлагатай түүнээс цааш Pathway – үргэлжлүүлэн суралцах оюутан байж болно.
  • 2022 оны 10-р сарын 25-ны Мягмар гарагаас өмнө Баруун Австралид Англи хэлний бэлтгэлд суралцаагүй байх

Хэн энэхүү тэтгэмж тэтгэлэгт хандах боломжгүй вэ?

  • Өмнөх 2022 оны ELICOS Bursary Англи хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан
  • Бүтэн цагаар суралцдаггүй оюутан
  • ELICOS – Англи хэлний бэлтгэл курс нь 20 долоо хоногоос доош хугацаагаар суралцдаг оюутан
  • 2022 оны 10 сарын 25 наас өмнө Баруун Австралийн аль нэгэн Англи хэлний хөтөлбөрт хамрагдсан оюутан
  • Баруун Австралид суралцдаггүй оюутан

Хэрхэн уг тэтгэмж тэтгэлэгт өргөдөл гаргах вэ?

  • Дараах линк орж анкет бөглөнө:  https://ie.smartygrants.com.au/ISEB-Round3
  • “Start a submission” – линк дээр дарж анкетыг бөглөнө илгээнэ
  • Өргөдлийг бөглөн илгээсний дараагаар тухайн таны цахим хаяг дээр баталгаажсан код очих болно : (ISEB#)
  • Өргөдлийг бөглөн илгээсний дараагаар таны өргөдлийн маягт хүлээн авсан албан имэйл ирэх болно.

Баруун Австралид суралцах хүсэлтэй суралцаж буй бүх оюутан залуустаа амжилт хүсэе! Энэхүү мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж Юнайтед Эдүкэйшн Монголиа Боловсролын агентлаг бидэнтэй холбогдон хүссэн мэдээллээ авах боломжтой.

Бэлтгэсэн: Юнайтед Эдүкэйшн Монголиа Боловсролын агентлаг

Эх сурвалж: Албан ёсны сайт https://www.wa.gov.au/

Leave a Reply

Your email address will not be published.