Австралийн хил нээгдсэнээс хойш, оюутны визний өргөдлийн тоо нэмэгдэж, визний процесс удаашралтай байна.

Австралийн Дотоод хэргийн Яамны мэдээлсэний дагуу, хил дахин нээгдсэнээс хойш оюутны визний мэдүүлэх иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна гэсэн.

Дотоод хэргийн яамнаас 2022 оны 5-р сарын 31 хүртэл гаргасан оюутны визний статистик мэдээллээс бид дараахь зүйлийг харж болж байна:

  1. Өнгөрөгч 2020-2021 оны санхүүгийн жилд нийт 262,633 оюутны визний мэдүүлэг (үндсэн виз мэдүүлэгч ба дагалдан) хүлээн авсан байна. Мөн энэхүү хугацаанд нийт 232,750-ийг амжилттай олгосон бөгөөд энэхүү санхүүгийн жилд нийт 94.40% виз олгогдсон байна.
  2. 2022 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэлх санхүүгийн жилд нийт виз олгосон визний тоо 314,388, үүнээс нийт 228,150 оюутны виз олгосон байна. Одоогоор виз олголт 91,90% байна.

Оюутны визний өргөдлийн тоо нэмэгдсэний жишээг харуулахад:

2022 оны 6-р сард хилийн чанд дахь бүсээс (Offshore) 43,000 өргөдөл хүлээн авсан нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа гэжээ.

2022 оны 5-р сард хилийн чанд дахь бүсээс (Offshore) 35,499 өргөдөл бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн гурав дахь томд үзүүлэлтэд тооцогдож байна гэсэн юм.

Ингэж оюутны визний мэдүүлгийн тоо өссөнтэй холбоотойгоор, визний боловсруулалтын хугацаа нэлээдгүй хугацаагаар нэмсэн бөгөөд энэхүү хугацааг багасгахын тулд зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна жишээлбэл: Шинэ ажилтнуудыг томилож дэлхийн эргэн тойронд боловсруулалт явагдаж байгаа гэсэн үг юм.

Сидней хот

Дотоод Хэргийн Газраас одоогийн нөхцөл байдлыг харгалзан өргөдөл гаргахдаа зарим чухал зүйлийг анхаарч үзэхийг мэдэгдсэн Үүнд:

  • Өргөдлийн материалд шаардсан бүх бичиг баримтуудыг хавсаргах
  • The GTE (genuine temporary entrant) Жинхэнэ суралцагч, гэдгийг нотлосон өргөдлийн захидал дээр суралцах шалтгаанаа тодорхой дурьдаж өгсөн байх бөгөөд GTE захидалд оруулсан бүх зүйл баримт бичгүүдээр баталгаажсан байх ёстой.
  • Боловсруулалт удааширалтай байгаа тул зарим бичиг баримтуудыг аль болох хурдан шинчлэх шаардлагатай. Жишээлбэл: (COE, OSHC ) гэх мэт.
  • Визний мэдүүлэгт гэр бүлийн гишүүд орсон бол холбогдох бүх бичиг баримтууд хавсрагдсан эсэхийг шалгаарай. Жишээлбэл: Гэрлэлтийн гэрчилгээ нь шинэхэн бол харилцаагаа нотлох бичиг баримтууд үүнд: хамтын дансны хуулга, түрээсийн гэрээ гэх мэт.
  • Бүх бичиг баримтууд албан ёсны орчуулгатай байх ёстой

Мэдээж өргөдөл гаргагч бүрэн гүйцэт материал илгээсэн тохиолдолд визний шийдвэр хурдан шийдвэрлэгдэх өндөр магадлалтай бөгөөд хэрэв бүрэн гүйцэт материал оруулаагүй тохиолдолд таны өргөдлийн материал хойшлогдох, саатах болон виз татгалзаж болзошгүй юм.

Эх Сурвалж: Miguel Mudbidri – ISEAA’s Co-Chair (MARN 0745862)

United Education Team

Leave a Reply

Your email address will not be published.