Шинэ Зеланд улсын тухай
Шинэ Зеланд улс номхон далайд байрлах хоёр том ба цөөн тооны жижиг арлуудаас бүрдсэн маш үзэсгэлэнтэй өвөрмөц байгалийн тогтоц, ховор жигүүртэн амьдтай арлын орон юм. Нийслэл нь Веллингтон хот нь хойд арлын зүүн өмнөд хэсэгт байрладаг. Нутгийн уугуул иргэд “Маори”-чууд боловч 1800-гаад оноос хойш Хойд Англичууд тэргүүнтэй Европчууд олноороо ирж суурьшсан.
Албан ёсны хэл Англи болон Маори хэл. Цаг агаар нь ерөнхийдөө таатай, дулаан, жилийн хоёр улиралтай гэж хэлж болно. Хамгийн сонирхолтой нь Монголтой улирлын хувьд яг эсрэг. Монголд өвөл болж байхад Шинэ Зеландад зун болж байдаг. Шинэ Зеландад өвөл болж байхад Монголд зун болж байна. Хойд арал дээр өвөл бороо их ордог ба цас огт ордоггүй. Харин Өмнөд арлын зарим хэсэгт цас ордог.
Жил бүр өвөрмөц байгалийн гайхамшгийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ихээр ирдэг.
Нийслэл Wellington хот
Монгол-Шинэ Зеландын харилцаа
- 1975 оны 4 дүгээр сарын 8 нд дипломат харилцаа тогтоосон
- Монгол Улс Шинэ Зеланд Улсад Канберрагаас, Шинэ Зеланд Улс Монгол Улсад Бээжингээс тус тус хавсран суудаг
- Элчин сайд Б.Чулуунхүү 2016 оны 2 дугаар сарын 10 нд Элчин сайд Жон Мак Кинон 2015 оны 7дугаар сарын 7 нд тус тус ИЖБ барьж, албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн.