Ирээдүйд сонгох чиний мэргэжил, чамайг хэн болохыг тодорхойлно
Нэгэнт Австрали улсад суралцахаар эргэлт буцалтгүй шийдсэн бол одоо таны хийх алхам юу байх вэ? Миний бие 7 дахь жилдээ оюутнуудтай харилцаж, мэргэшсэн боловсролын зөвлөх хийж байгаа билээ. Өөрийнхөө салбар, ажлын туршлага дээрээ тулгуурлан ажиглаж харсан бяцхан зөвлөмжүүдийг уншигч та нартаа хүргэж байна.
Австрали бол тийм ч өртөг багатай улс гэдгийг та нар маань надаар хэлүүлтгүй мэдэж байгаа тиймээс мөнгө, цагаа хэмнэж мэргэжил сонголтоо хийхэд өөрийн хүсэл сонирхол, өөрийн чинь хамгийн чаддаг зүйл юу болох түүндээрээ тулгуурлан сонголтоо хийхийг илүүд үзээрэй.
Мэргэжил сонголтоо хийхэд юуг бид анхаарах ёстой вэ?
Оюутнуудтай ярилцаж байх үед ямар мэргэжлээр суралцахаар сонирхож байгаа вэ? гэдэг асуултад:
Ойролцоогоор оюутнуудын 70% орчим хувийн хариулт: Өө харин мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байгаа, ямар ямар мэргэжлүүд байгаа вэ? гэдэг эргэлзсэн асуултууд маш түгээмэл орж ирдэг. Үүн дээрээс нэгэн түгээмэл ажиглагдасан зүйлс бол өөрийн сонирхож, хийж чаддаг зүйлээ хараахан олж амжаагүй, мэргэжлийн талаар мэдээлэл дутмаг, судлагаа хийж үзээгүй байдаг нь ажиглагддаг.
Ирээдүйд суралцах чиний мэргэжил, чамайг хэн болохыг тодорхойлох болно. Тийм болохоор мэргэжил сонголт дээр хөнгөн шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй.
Мэргэжлээ буруу сонгосоноос болж өөрийн үнэ цэнэтэй цаг, мөнгөө зарцуулж байгаа нэлээдгүй олон залуустай би уулздаг, тэдэнтэй уулзах үед одоо л яг хүссэн мэргэжлээрээ суралцмаар байна гэж хэлдэг. Суралцахад нас хамаагүй гэдэг ч өмнөх өнгөрүүлсэн хичээл зүтгэл, цаг хугацаа бол маш үнэ цэнэтэй юм шүү. Тэгэхээр энэ алдаа битгий давтагдаасай гэсний үндсэн дээр анхнаасаа мэдээлэлээ зөв авч, өөрийнхөө чаддаг зүйл дээр тулгуурлан мэргэжлээ сонгоорой.
Сонирхолоо тэгвэл хэрхэн яаж хайж болох зарим туршлагаас
Сэтгэл судлалын профессор Анжела Дуквортын Grit-хэмээх шаргуу, хөдөлмөрч, тууштай зан чанарын тухай өгүүлэх энэхүү номд “сонирхолоо хэрхэн олох” нэгэн жижиг аргыг хэлсэн байдаг Үүнд: Өөрийн хүсэж сонирхож байгаа 15 зүйлсийг жагсаан бичээд түүнээсээ хамгийн дуртай гэсэн 5 зүйлсийг дугуйлан сонгон ав. Харин тэр 5 зүйлсийнхээ ёрдөө 2 дуртай зүйлээ сонгон аваарай энэ чиний дуртай зүйл байх магадлал маш өндөр байх болно гэсэн юм. Тийм болохоор яг үнэндээ өөрийн дуртай зүйлээ таниж, олж мэдэхэд өөрөөс тань нэлээдгүй хүч хөдөлмөр, тэвчээр, цаг зав бас зориг шаардах юм шүү аливаа зүйлийг туршиж хийх нь мөрөөдөж сууснаас хавь илүү боломж гэдгийг санаарай.
Сурах мэргэжлийнхээ талаар судалгааг маш сайн хий:
Одоо ямар мэдээлэл олдохгүй гэх зовлон байх биш, юу л байна мэдээлэл байна харин энэ их мэдээллийн дунд эргэлзэж тээнгэлзэж аль нь ч үгүй болох магадлал өндөр. Тиймээс мэдээллийн эх сурвалжаа анхнаас нь зөв олж мэдээлэл хайгаарай.
Тэгвэл хаанаас хайлт хийж, судалгаа хийх вэ?
Чиний суралцахыг хүсэж байгаа тэр салбарт, мэргэжлээр ажилладаг хүмүүстэй ойр байж, тэднээс зөвлөгөө, зөвлөмж авах нь хамгийн чухал. Хэрэв боломж олдвол тухайн мэргэжлээрээ сайн дурын ажил, дадлага хийх боломжуудыг хайж олох нь мэргэжлээ бодитоор харж, суралцах мэргэжлийнхээ үнэ цэнийг танин мэдэх болно.
Хэрэв мэдээллийг интернесээс хайлт хийхээр төлөвлөж байгаа бол Миний мэдэх Австрали & Шинэ Зеландын хувьд зөвлөхөд. Тухайн улс орны ЗГ-ын албан ёсны сайтууд болох статистик судалгаа, олон улсын оюутнуудад зориулсан сайт, их дээд сургуулийн сайт гэх мэт тодорхой, албан эх сурвалжтай газраас хайх нь зүйтэй.
Карьер ажлын талаар жишээ сайтууд:
Хэрэв Interior Design – чиглэлээр суралцаар сонирхож байгаа гэж бодьё:
Дараах зүйлсүүдийг шалгаарай
- Тухайн ажлын байрны үүрэг даалгавар чамд хэрхэн тохирч байгаа эсэх?
- Ямар ямар салбаруудад хөрвөн ажиллах боломжтой
- Нийгэмд хувь нэмрээ оруулж чадах, нэн шаардлагатай мэргэжил эсэх?
- Ирээдүйд хэр өссөлттэй байх
- Ажлын байрны олдоц ирээдүйд хэр байх
- Цалингийн хэмжээ
Австралийн ажил, карьер хайх сайт: Jobsearch
Шинэ Зеландын ажил, карьер сайт: Careers.govt.nz өөрийн хүсэж байгаа мэргэжлийн карьер, ажлын талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой.
Тухайн улс орны, олон улсын оюутнуудад зорилсан сайтуудар заавал зочлоорой:
- World Ranking Universities: Дэлхийн Шилдэг Их Дээд Сургуулийн Жагсаалт
-
- Австрали улсын олон улсын оюутнууд зориулсан сайт: Study in Australia
- Австралийн Боловсрол, ажил эрхлэлтийн сайт: Department of Education, Skills and Employment
- Шинэ Зеландын олон улсын оюутнуудад зориулсан албан ёсны сайт: Study in New Zealand
- Шинэ Зеландын боловсролын систем, чанар, мэргэжлийн зэрэг : NZQA
Миний хувьд суралцсан мэргэжлүүдээрээ үргэлж бахархаж явдаг:
Миний хувьд Монголдоо Дархан Уул аймагт Дархан Дээд Сургуулийг, мэдээлэл технологи багш мэргэжлээр төгсөөд, анхны ажил маань Боловсролын салбарт, US, UK, Canada, Australia – гэх орнууд руу оюутан суралцуулах боловсролын зөвлөх ажилтан хийж оюутан залуустай ойрхон ажиллах болсон бөгөөд одоо өөрийн гэсэн Боловсролын агентлагаа үүсгэн байгуулж өөрийн чадах, мэдэх, зүйлээ хүмүүст хүргэж, ажилдаа дурлаж ажлаа хийдэг. Өмнөх бакалаврын сонгосон мэргэжлээ одоогийн хийж байгаа ажилтайгаа уялдуулж, хослуулж болдог гэдгийг ойлгож мэдэж авсан суралцсан мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг. Мөн сүүлд 2019 онд Австралид The University of New Caslte Их сургуульд Маркетинг мэргэжлээр суралцсан маань өөрийнхөө мөрөөдөж байсан тэр Боловсролын төвийг байгуулахад олон талын мэдлэг, ур чадвар олж авч байгаа гэж хардаг.
Энэ хүртэл тэвчээртэй уншсан тууштай, сониуч, аливаа зүйлийг суралцахыг эрмэлздэг чамд маш их баярлалаа. Өдөр бүрийг бүтээмж дүүрэн өнгөрүүлээрэй