Австралид хэрхэн ажилд орох вэ?

Австралид хэрхэн ажилд орох вэ?

Австралид ажилд орох нь бидний ажлын ур чадварыг илтгэх, шинэ орчинд орж, шинэ хүмүүстэй танилцах, нийгэмшихэд хамгийн чухал эхлэл болж өгдөг нь гарцаагүй миний хувьд Австрали улсад ирээд 5 жил орчим болж байгаа бөгөөд энэ хугацаанд Австралийн Боловсролын агентлагт ажиллаж туршлага хуримтлуулан Австралид суралцах хугацаандаа өөрийн бизнесийг эхлүүлж байсан. 

Австралид ажилд орох нь олон улсын оюутнууд бидний хувьд нэлээдгүй өрсөлдөөн байдаг мэргэжлийнхээ дагуу ажилд орно гэдэг бол бидний зүгээс багагүй хөдөлмөр зүтгэл гардаг билээ. 

Австралид ажилд ороход өөрийн хайж олж мэдсэн, судалсан зөвлөгөөнүүдээс та нартаа хуваалций.

Австралид сурахаар ирж амьдрахаар төлөвлөж байгаа танд дараах мэдээлэл тус болно гэж найдаж байна.

Дараах 7 алхам танд Австралид ажилд ороход туслаж 

Алхам 1: Австралид олон улсын оюутны ажиллах эрхээ сайн ойлгосон байх 

Олон улсын оюутнууд хичээл эхлэснээс хойш 2 долоо хоногт 40 цагийн ажиллах эрхтэй байдаг үүнд сайн дурын ажил хамаарахгүй байдаг 

Алхам 2: Судалгаа хийх 

Тухайн орох ажлын байраа судлах тухайн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг болох чиний орох ажлын байр ямар үүрэгтэй ажиллах гэх мэт ингэж судалсанаараа та ярилцлага үед өөртөө итгэлтэй байх болно.

Бүх ажлын байранд яг нэг ижил өргөдөл битгий илгээ таны CV/Resume сонгосон ажлын байранд тохирсон байх шаардлагатай. 

Ажил олгогчид тэдэнтэй хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй тэр хүнийг л хайж байгаа гэдгийг санаарай 

Жич: Өргөдлөө хэнд ч хамаагүй явуулах бус тухайн ажлын байранд хандах хэн нэгэнд имэйл хая

Алхам 3: Тухайн зарлагдсан ажлын байрны зар / Тодорхойлолтыг анхааралтай уншиж шийдвэрлээрэй 

Аливаа ажлын байрны тодорхойлолтын 4 үндсэн хэсэг байдаг Үүнд: 

Үнэт зүйлс: Ажил олгогч байгууллага хэрхэн ажилладаг, ажилчдаасаа тэд юуг хүлээж байдаг? 

Хариуцлага: Өдөр тутмын хийх ажилдаа үүрэг хариуцлагтай байх мөн өмнөх ажлын туршлагаас одоогийн ажилд шилжин ороход туршлагтай байх ёстой 

Сонгон шалгаруулалтын гол шалгуур: Ажлын байрны тодорхойлолтод ихэвчлэн жагсаан гаргаж өгсөн байдаг бөгөөд тухайн ажлын байрны мэдлэг ур чадварыг харуулдаг. Тэдний яг хайж байгаа чанарыг харуулсан тодорхой жишээ, туршлагаасаа оруулж өгөөрэй 

Мэргэшсэн байдал: Зарим тохиолдолд энэ нь ажил олгогчийн  шалгах үйл явцын нэг хэсэг болдог. Боловсрол, мэргэшсэн сургалтуудад хамрагдсан гэх мэт 

Алхам 4: CV/RESUME Намтар бэлтгэхдээ зохих байдлаар анхаарлыг нь татаж бичээрэй

Намтрын эхэнд тодорхойлолт товч бөгөөд ойлгомжтойгоор ажил олгогчдоо уялдуулан бичээрэй. Намтраа өвөрмөц төрх, ажил мэргэжлийн онцлог хэв маягийг харуулсан загвараар хийх боломжтой 

Энэхүү линкээр Австралийн загвар үнэ төлбөргүй намтрын загваруудыг харж болно 

 Cover letter: Энэ хэсэг бол үндсэндээ ажил горилогч яагаад таныг энэхүү ажлын байранд авах ёстой вэ? Гэдгийг харж болно. Энэхүү захианд өөрийнхөө талаар илүү сэтгэгдэл төрүүлэхүйц тайлбар өгөх, яагаад ажил горилогчтой хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа нарийвчлан тодорхойлох, түүнчлэн сонгон шалгаруулалтын шалгуур тус бүртэй хэрхэн уялдаж байгаагаа тайлбарлах боломжийг олгодог хэсэг юм.

 Өөрийгөө илэрхийлэх энэхүү захиагаа ойлгомжтой товч, уншихад хялбар болгож нэг хуудаснаас бага байлгахыг хичээгээрэй.

Дараах линкээр COVER LETTER – загварууд хараарай

https://www.seek.com.au/career-advice/article/cover-letters-the-good-and-the-bad

Алхам 5: Ажлын өргөдлөө өгсөний дараа дуусгавар болгох 

Өргөдлийн материалаа илгээгээд ажил олгогч танд нэг болон түүнээс дээш долоо хоногуудад хариу хүргүүлээгүй тохиолдолд та эелдэг байдлаар лавлан асуух нь зүгээр 

Энэ нь таныг идэвх зүтгэлтэй, санаачлагтай байдлыг харуулж байгаа бөгөөд ажил олгогчид тууштай хүмүүсийг үнэлдэг юм. 

Алхам 6:  Ажлын ярилцлагад бэлд 

Ажлын ярилцлага маш олон хэлбэрээр байдаг энгийн үдийн хоолноос эхлээд утсаар, ярилцах бүлгийн ярилцлага гэх мэт хамгийн чухал зүйл бол та бэлтгэлтэй байж, эерэг, өөрийнхөөрөө л байхад болно.

Ярилцлагын үеэр түгээмэл ирдэг асуултуудыг та эндээс хараарай 

Ярилцлагын үед Нөхцөл байдал/ зан үйлийн талаар хамгийн түгээмэл ирдэг асуултууд 

Асуултуудад зөв хариулахын тулд ЦАГ ГАРАН БЭЛТЭГ

Хариултаа илүү логик дараалалтай сэтгэгдэл төрүүлэхүйц өгөхын тулд та STAR- аргыг ашиглаарай 

S – Нөхцөл байдал: Та хаана, хэзээ холбогдох туршлагатай байсан.

Т – Даалгавар: Энэ туршлагын хувьд танаас юу шаардав.

А – Үйлдэл: Энэ тохиолдолд та юу хийсэн бэ?

R – Үр дүн: Нөхцөл байдал хэрхэн тоглож, таны үйл ажиллагаанд ашиг тусаа өгсөн

Жишээ ярилцлага:

Ажил олгогчийн асуулт : “Үйлчлүүлэгчдэд маш сайн үйлчилгээ үзүүлсэн нөхцөл байдлын талаар надад хэлээрэй.”гэх асуултад 

Та — (Нөхцөл байдал): Би өмнөх ажлын байран дээр үйлчлүүлэгчээс бухимдсан дуудлага авсан юм энэ нь хэрэглэгчийн асуултад маш удаан хариу хугацаа зарцуулж байна гэсэн юм

(Даалгавар) Би үйлчлүүлэгч уучлалт гуйж, түүний мэдээллийг хурдан хайж, түүнтэй хамт асуудлыг баталгаажуулсан.

(Үйлдэл) Би үйлчлүүлэгч бидэнтэй хийсэн гүйлгээг буруу шилжүүлсэн болохыг тогтоож түүнийг хэр зэрэг зөрчилтэй болохыг үнэлээд нэг цагийн дотор эргэж залгах болно гэж хэлээд. Дараа нь би менежердээ нөхцөл байдлыг тайлбарлаж, түүний зөвшөөрсөн шийдлийг санал болгов. Энэ үйл явцад би үйлчлүүлэгчийг хурдан дуудаж, асуудлыг хэрхэн шийдэж байгаагаа тайлбарлаж харуулсан юм.

(Үр дүн) Үйлчлүүлэгч намайг нөхцөл байдлыг зохицуулж байгаад туйлын их баяртай байна.

Алхам 7: Ажил олгогчтой дараагийн шат 

Ярилцлага дуусч ажил олгогч ажилд авах шийдвэрээ хэзээ гаргахаар байгааг олж мэдэх хэрэгтэй ингэхдээ эелдэг байдлаар мөн асуух хэрэгтэй 

Ярилцлага амжилттай болмогц магадгүй ажил олгогч таныг ажил мэргэжилийн хувьд тодорхойлох таныг сайн мэдэх хүмүүстэй ярилцахыг хүсэж магадгүй энэ тохиолдолд өөрийг тань илэрхийлж чадах хэн нэгний мэдээллийг өгөөрэй 

Дараах линкээр та Авсралийн ажил хайж болох шилдэг сайтуудыг харах боломжтой 

Ажлын сайтууд

Seek: https://www.seek.com.au/

Indeed:https://au.indeed.com/

Jora: https://au.jora.com/

Adzuna:https://www.adzuna.com.au/