Шинэ Зеландад анхлан ирэгчид

Шинэ Зеланд улсад суралцахаар оюутны виз амжилттай хүлээн зөвшөөрөгдсөн сайхан мэдээ хүлээн авсан бол танд баяр хүргэе! 

Одоо Шинэ Зеланд улс руу явах бэлтгэл ажилдаа орно. Бидний дараах зөвлөгөө танд туслах болно гэж найдаж байна.

  1. Амьдралын өртөг 

Мэдээж суралцах улсынхаа амьдралын өртөгийг судлаж мэдэх нь бидний хамгийн эхний хийх ёстой зүйлсийн нэг. 

Хэрэв оюутан нэг жил болон түүнээс дээш жилээр суралцах бол 1 жилийн амьдралын өртөг хамгийн багадаа NZ$ 15 000 байдаг бөгөөд хэрэв оюутан 1 жилээс бага хугацаагаар суралцах бол сарын NZ$ 1,250 байдаг. Энэ нь гэхдээ тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалах болно.

Амьдрах байрны төлбөр 

Нийтийн байр түрээслэх: NZ$ 280-300 (Өрөөндөө хамтрагчтай)

Оюутны дотуур байра: NZ$ 180-280 (Өрөөндөө хамтрагчтай)

 

Утас, интернет багц  (Дараах сүлжээний томоохон компаниудаас сонгох боломжтой)

Дараах сүлжээ команиуд олон улсын оюутнуудад хамгийн тохиромжтой үнийн саналтай багц гарсан байдаг.

Цагийн ажил хайх 

Ихэнх оюутны визний хувьд 7 хоногт 20 цаг ажиллах эрх зааж өгсөн байдаг болохоор дараах сайтуудаас оюутнууд маань хичээлийнхээ хажуугаар ажил хайж хийх боломжтой байдаг. 

Ажил хайх сайтууд:  Student Job research Seek , Trade Me