2021 оны 9 сарын 30-ны Шинэ Зеландын Элчин Сайд Яамнаас Боловсролын агентлагуудад зориулсан оюутны визний сүүлийн үеийн мэдээлэл
2021 оны 9 сарын 30 ны өдөр Шинэ Зеланд дахь COVID-19 нөхцөл байдал
Оакланд хот 10 сарын 4-нд Даваа гариг гэхэд сэрэмжлүүлгийн гурав дугаар зэрэгт шилжих болно.
Оакланд хотоос бусад бүх хотууд сэрэмжлүүлгийн хоёр дугаар зэрэгт байна
12 наснаас дээшх бүх хүн маск зүүх хэрэгтэй
Хил хаалттай хэвээр бөгөөд Шинэ Зеланд руу зөвшөөрөлтэй орж байгаа иргэд 14 хоногийн тусгаарлалтад байх шаардлагатай
COVID 19 -тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл энэхүү линкээр орж аваарай : https://covid19.govt.nz/
Шинэ Зеландын Засгийн Газраас тустай зөвшөөрөл олгож оюутнуудыг буцаан авч байна
9 сарын 27 ны байдлаар Докторын зэрэгт суралцаж байгаа 250 олон улсын оюутыг буцаан авах үйл ажиллагааны дагуу одоогоор Шинэ Зеландад 212 оюутан буцаж ирсэн байна.
Мөн 9 сарын 27 ны байдлаар 1000 Баклавар, магистрын оюутнуудыг буцаан татах ажиллагааны үр дүнд одоогоор 598 оюутан Шинэ Зеланд руу ирсэн байна.
Өргөдлийн материалыг хааж, төлбөрийн буцаан олголт явагдаж байна.
Шинэ Зеландын Элчинд визний материал өргөдөл гаргасан хүмүүсийн өргөдлийг хааж буцаан олголт явагдаж байгаа билээ. Үүнд таны виз урьдчилсан байдлаар хүлээн зөвшөөрөгдөж байсан нь ч хамааралтай Approved in Principle (AIP).
Шинэ Зеландын Элчин Сайдын Яамны системд одоогоор хилийн чанд дахь 50,000 мянган өргөдөл бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс ойролцоогоор 8,000 мянган оюутны визний материал байна.
Визний өргөдлийн буцаан олголт хэрхэн хийгдэж байна вэ?
Онлайнаар өргөдлийн маягт илгээж, визний хураамж төлсөн өргөдөл гаргагчийн төлбөр тухайн төлсөн кредит карт руу буцаан төлөгдөх болно. Агентлаг болон өөр бусад хүний данс руу буцаан авах боломжгүй.
Төлбөрийн буцаан олголт тухайн виз мэдүүлэгчдэд буцаан олгогдсон тохиолдолд, Элчин Сайдын Яамнаас тухайн оюутанд имэйлээр мэдэгдэх болно.
Энэхүү өргөдлийн материалыг хааж байгаа нь цаашид тухайн виз мэдүүлэгчдэд дахин виз хүсэхэд ямар нэгэн нөлөө байхгүй болно гэжээ.
Онлайн системийн сайжруулалт хийгдэж байна:
Өнөөдрийн байдлаар онлайн систем
- Бүх визний өргөдлийг онлайнаар авах боломжгүй байгаа
- Заримдаа ямар бичиг баримтууд илгээх нь тодорхойгүй байдаг
- Онлайн систем дээр шивэх үед алдаа заадаг
- Өргөдөл илгээх үед бичиг баримт илгээгдсэн статус харагддгүй
Системийн сайжруулалт
- Цаасааар өгөх өргөдлийн материалын тоог багасгах
- Өргөдлийн материалыг илгээхэд хурдан бөгөөд ашиглахад илүү хялбар болгох
- Өргөдөл илгээхэд 24 цагийн турш статусыг харах боломжтой болгох
- Удирдлагын үүргүүдийг автомат байдалд оруулах
- Удирдах системд өөрчлөлт хийх
Гэх мэт мэдээлэл бид хамгийн сүүлийн байдлаар хүлээн авлаа.
United Education Mongolia
Leave a Reply