Австралийн Griffith University их сургуулийн Физик, Химийн багш Доктор Б.Мөнхбаяртай бид ярилцлаа

Доктор Б. Мөнхбаяр нь одоогоор Австралийн Гриффитийн Их Сургуульд физик химийн багш болон уг сургуулийн Цэвэр Энергийн судалгааны төвд ахлах судлаачаар ажилладаг. Тэрээр өмнө нь Австралийн Квийнсландын Их Сургууль, Флиндерсийн Их Сургуульд болон АНУ-н Виржиниа Политехник Институт-д мөн судлаачаар ажиллаж байсан туршлагатай. Доктор Б. Мөнхбаяр Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуульд 10-н жилээ дүүргэж МУИС-д “Хими Технологич” мэргэжлээр 2010 онд бакалаврын зэрэг хамгаалсан.

Түүнчлэн тэрээр Солонгос улсад Магистрын зэргээ хамгаалсаны дараагаар Австрали улсын Аделайдын Их Сургуульд “Химийн Инженер”-н докторын (PhD) зэргийг тус тус хамгаалсан.