Шинэ Зеланд Улсын Цагаачлалын албанаас 2022 онд хилээ дахин нээхтэй холбоотой зарим шийдэл, шинэ арга замыг боловсруулсан байна.
2022 оноос Шинэ Зеланд улс дараах 3 үе шаттайгаар онцгой нөхцөлтэй хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
1-р үе шат: 2022 оны 1-р сарын 16-ны өдрөөс эхлэн Ковидын эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан ШЗ-ын иргэд, оршин суух ангиллын виз эзэмшигчид болон бусад зорчигчдод Австрали улсаас Шинэ Зеланд улс руу нэвтрэх болон ШЗ-аас Австрали руу гарах хөдөлгөөн нээлттэй. (сүүлийн 14 хоног Австрали болон Шинэ Зеланд улсад байсан байх).
2-р үе шат: 2022 оны 2-р сарын 13-ны өдрөөс эхлэн Ковидын эрсдэл өндөртэй зарим улс орнуудаас ирэх вакциндаа бүрэн хамрагдсан ШЗ-ын иргэд, оршин суух ангиллын виз эзэмшигчид болон бусад онцгой шалтгаантай зорчигчдыг Шинэ Зеланд улсын хилээр нэвтрүүлэх.
3-р үе шат: 2022 оны 4-р сарын 30-ны өдрөөс эхлэн вакциндаа бүрэн хамрагдсан гадаадын улс орнуудын иргэдэд боломжит визийн ангиллыг /Бүх төрлийн визийн ангилал биш/ үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.
Жич: 2022 оны 4-р сарын 30-наас гадаадын бүх улс орны иргэдэд ШЗ-ын хил нээлттэй гэсэн үг биш гэдгийг анхаарна уу. Урт удаан хугацааны хилийн хязгаарлалтын дараа хил дахин нээх, визний материал хүлээн авч, шийдвэрлэх процесс нь цаг хугацаа их шаардагдах тул 2022 оны 4-р сарын 30-ны өдрөөс эхлэн тодорхой үе шат, хугацааны дарааллаар олон улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Одоогийн нөхцөл байдалд бүх визийн ангиллаар хилээр нэвтрүүлэх хугацааны хуваарь гаргах боломжгүй тул 2022 оны 4-р сарын 30-наас хойш буюу дээрх 3 үе шатныг хэрэгжүүлсний дараа бусад виз ангиллын хуваарийг хийхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Шинэ Зеландын Цагаачлал Алба
Бэлтгэсэн: Юнайтед Эдүкэйшн Монголиа баг
Leave a Reply