Шинэ Зеландын ахлах сургуулийн мэргэшил сурагчдад ирээдүйд сурч боловсроход маш сайн суурь болж өгдөг
Одоогийн байдлаар Шинэ Зеланд улсад чанартай боловсрол, амьдралын хэв маягаас үүдээлтэй 50 гаруй орны 17,000 орчим гадаад оюутнууд Шинэ Зеландын дунд сургуульд суралцаж байгаа билээ.
Бид Шинэ Зеландын Avondale College -ийнсургуулийн багш Сюзан Эласаас “Олон улсын оюутнууд Шинэ Зеландад суралцахад” ямар хүлээлттэй байдаг талаар асуулаа.
Киви суралцах хэв маяг
Сюзаны хэлснээр Шинэ Зеландын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хэв маяг нь багш, сурагчдын хамтын ажиллагаанаас үүдэлтэй юм. Хичээлийн жилийн төгсгөлд жилийн эцсийн том шалгалт болдог байсан бол одоо тийм биш болсон.
Шина Зеландын сургуулийн Хамгийн чухал зүйл бол “ Ангид Багш сурагчдын хамтын ажиллагаа” юм.
Сурагчид сурч буй үр дүндээ хүрэхийн тулд багш нартайгаа хамтран ажиллах цаг маш их зарцуулдаг бөгөөд анги танхим нь бусад орнуудаас арай өөр, албан бус ганцаарчилсан сургалт маш их байдаг.
Үүний нэг шалтгаан нь үнэлэх арга юм. Хэдэн арван жилийн өмнө бид жилийн эцэст авдаг байсан тэрхүү том шалгалтаас холдсон бөгөөд одоо дотоод үнэлгээ, бие даалт дээр илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа жилийн сүүлд нэг ч том шалгалтад хамрагдах шаардлаггүй гэсэн үг.
Өндөр гүйцэтгэлтэй боловсролын систем
Сюзан хэлэхдээ, Шинэ Зеландын боловсролын систем нь олон улсад өндөр үнэлэгддэг бөгөөд Шинэ Зеландын дунд сургуулийн мэргэшил нь ирээдүйд сурч боловсроход тань маш сайн байр суурь бол өгдөг гэж хэлсэн.
“Шинэ Зеландын боловсролын систем нь дэлхийн шилдэгүүдийн тоонд байнга ордог”
Шинэ Зеланд бол сурагчдыг ирээдүйд нь бэлтгэх талаар хамгийн чухалд үздэг цорын ганц Англи хэлтэй улс орон.
Ахлах сургуулиа төгсөөд “The National Certificate of Educational Achievement (NCEA)”, мөн Камбериж Үнэлгээний Олон Улсын Боловсролын Хөтөлбөр (The Cambridge Assessment International Education), эсвэл Олон улсын Бакалаврын (International Baccalaureate) хөтөлбөрөөр хамгийн сайнаар бэлтэгдэж төгсдөг.
Олон улсын оюутуудад бүрэн нийцсэн улс
Шинэ Зеланд нь олон улсын оюутнуудыг яг л эх орондоо байгаа мэт сургах гэж маш их хичээл зүтгэл гаргадаг билээ түүнийхээ ч үр дүнд дотоодын Киви сурагчид маань шинээр ирсэн сурагчидтай танилцаж тэдний сонирхол, тухайн улсын соёлын талаар сонирхож танилцаж байгааг харах нь бидэнд маш том баялаг орчин болж өгдөг.
Шинэ Зеланд бол олон янзын үндэстнээс бүрдсэн дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж суурьсан байдаг.
Шинэ Зеландын ахлах сургуулийн талаар товч:
- Хичээлийн жил 2 сард эхэлдэг
- Хичээлийн жил 4 улиралтай бөгөөд семистер дундаа сургуулийн амралт 2 долоо хоног үргэлжилдэг харин хичээлийн жилийн төгсгөлд, урт хугацааны амралт 6 долоо хоног үргэлжилнэ.
- Даваа – Мягмар гаригт, Хичээл 9:00 am – 3:00 pm хичээлэлдэг
- Ихэнх сургууль дүрэмт хувцас өмсдөг
- Охид хөвгүүдийн сургууль тусдаа байх нь нийтлэг
- Ихэнд сургуулиуд өдрийн хоол зууш зардагч сурагчид ихэвчлэн өдрийн хоолоо гэрээсээ авчирах нь элбэг байдаг
Economist Intelligence Unit -ийн гаргасан Дэлхийн Ирээдүйд Боловсрол олгох индекс нь Шинэ Зеланд улсыг оюутнуудаа ирээдүйд бэлтгэх зорилгоор дэлхийн хамгийн шилдэг 3 орны тоонд багтдаг.
Бэлтгэсэн: United Education Mongolia
Leave a Reply