Зөвхөн их сургуульд суралцах нь боловсрол олж авах цорын ганц арга зам биш

Ахлах сургуулиа төгсөж байгаа зуу зуун залуус маань их сургуулийн босго алхах гэж яарч байгаа байх энэ нь мэдээж зөв,  нөгөө талаас нь бодож үзвэл та нарт маань үүнээс боломж мөн байна гэдгийг санаарай. Австралид амьдарч байгаагийн хувьд энэхүү улс орны судалгаанаас харцгаая. 

 

Австралийн Статистикийн хорооноос гаргасан судалгааны дагуу 2018-2019 оны статистик судалгаагаар 10.2 сая 15-64 насны Австраличууд (63%) мэргэжлийн зэргийн гэрчилгээ, диплом эзэмшсэн бол үүнээс 2.2 сая хүн (13%) нь яг одоогийн Австралийн TAFE–  мэргэжлийн сургалтын төвд суралцаж байна. 

Эдгээр мэргэжлийн боловсролын сертификатаас бараг тал буюу (49%)- нь Certificate I/IV – гэрчилгээ, диплом, үнэмлэх гэх бакалаврын зэргээс доогуур зэрэгтэй төгсөдөг байна.

Харин 24-35 насны залуучууд 3 хүн тутмын нэг болох (36 %) нь бакалавр болон түүнээс зэрэг авахаар горилж харагдаж байна.

15-24 ба 55-64 насны хүмүүс бакалаврын түвшингөөс доош түвшинд боловсрол эзэмших магадлал өндөр байна. Энэ судалгаа юуг харуулаад байна гэхээр заавал их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж боловсрол авах нь цор ганц арга зам бишийг харуулж байгаагийн хэлбэр юм.

Сургуулиа дөнгөж төгсөж байгаа ахлах сургуулийн сурагчид маань өөрийн сонгосон мэргэжлээ яг бодит ажлын байран дээр гараад ямар болохыг мэдэхгүйгээр их сургуулийн 4 жилийг сонгодог. Австралийн ахлах сургуульд сургуулиасаа хамаарч ахлах сургуулийн сурагчдийг богино хугацааний ажлын байрны дадлага хийлгэдэг нь суралцах хугацаанд нь мэргэжлийг нь илүү амьдралтай ойртуулж, харуулж өгч байгаа том туршлага болдог. 

Монголд маань Бакалаврын 4 жилд суралцаж чадахгүй маш олон залуус байгаа тэр бүр их дээд сургуульд, тэр дундаа гадаадад суралцах залуус хүсэл мөрөөдөл нь байв ч үнэхээр боломжгүй нөхцөл бас байна. Гэвч одоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх өндөр хөгжилтэй улс орны боловсролыг хаанаас л бол хаанаас эзэмших боломжтойг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа үүнд ГАНЦХАН ЗҮЙЛ хэрэгтэй АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ үүнийг суралгүй мэдлэг, боловсрол олж авахад бас л хэцүү.

Австралийн TAFE– Төрийн өмчит сургуульд ер нь байхгүй мэргэжил гэж ховор. Богино хугацааны сургалтаас (TAFE Short Course) эхлээд 1 жил – 2,5 жил хүртэлх сургалтуудтай. 

Мэргэжил сонголтын хувьд өргөн цар хүрээтэй. Богино хугацааны курс хичээлүүд нь бүр нэг цаг үеэ олсон маш гоё мэргэжлүүд байдаг. Австралид мэргэжлээрээ график дизайнер, зурагчин, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, програм хангамжийн инженер гэх мэт мэргэжилдээ дурлан дурлан ажиллаж байгаа олон залуусыг харж байна. Миний хувьд миний ажил мэргэжил боловсролын салбарт ажилладаг ч хувь хүний сонирхол маань график дизайн тэр дундаа Illustration – чиглэлээр үнэхээр бүр хоббитой ажилаа эрт дуусгаж гэр бүлээ халамжлаж дуусаад чөлөөт цаг гарах бүрт өөрийгөө сорьсон ямар нэгэн зүйлийг Adobe Illustration – програм дээр хийх дуртай. Үүнийг бол би их сургуульд суралцаж заалгаагүй зөвхөн сонирхолдоо хөтлөгдөж л онлайн програм Udemy  л ашиглаж сурч мэдэж авч байгаа. Хүн бүрт боломж байна суралцах зүйл ч олон байна гэхдээ гагцхүү сургалт бүрийг сурах биш яг чиний хүсэл сонирхолыг татсан урт хугацааны чинь зорилготой нийцэж байгаа тэр л зүйлийг суралцаж үнэ цэнэтэй цагаа зарцуулаарай. 

Сурч мэдий гэсэн хэн ч бай заавал их дээд сургуулийн боловсрол авах нь цорын ганц зам биш юм гэдгийг энэхүү блогтоо оруулахыг хичээлээ.