Австралийн олон улсын оюутнууд буцаж ирэх төлөвлөгөө яагаад хойшлогдоод байгаа вэ?

Австралийн Боловсролын газар хилийн хориг хязгаартай тэмцэж олон улсын оюутнуудыг зарим бүс нутагт буцаан авчрах төлөвлөгөө хийгдээд эхний оюутнууд орж ирсэн байгаа билээ харин яагаад дараагийн ээлжийн оюутнууд хойшлоод байна вэ?

Олон улсын оюутнуудыг буцаан авах

Тухайн олон улсын оюутнуудыг буцаан татах төлөвлөгөө батлагдсан хэдий ч тодорхой нөхцөлүүдээс шалтгаалан түр зогсоох боломжтой байгаа.

Үүнд:

  • Хэрэв Австрали нь COVID-19-ийн халдварын түвшинг хянах гэж тэмцэж байгаа
  • Мөн олон улсын оюутны төрөлх орнууд COVID-19-тэй тэмцэж байгаа бол олон улсын оюутнуудыг муж, нутаг дэвсгэрийн төлөвлөгөөний дагуу зөвшөөрөгдсөн байсан ч Австрали руу орохоос урьдчилан сэргийлж болно гэсэн үг юм.

Австралийн одоогийн нөхцөл байдал: Хэдийгээр Өмнөд Австрали муж руу олон улсын оюутнуудыг оруулах төлөвлөгөө батлагдсан ч Австрали даяар COVID-19-ийн  дэгдэлтийн улмаар олон улсын оюутнуудад хил хаалттай хэвээр л байна.

Өнөөдрийн байдлаар Австрали улс дотоод мужууддаа мөн хилээ хаасан хэвээр байгаа бөгөөд дотоодын хил нээгдэх хүртэл гадаад олон улсын хил хаалттай хэвээр байхнээ.

Хил нээгдмэгц Австрали руу ойролцоогоор 7 хоногт 3085 зорчигчдыг зөвшөөрөх болно гэж мөн дурьдсан.

Хэдий одоогоор хил хаалттай ч гэсэн ОЛОН УЛСЫН ОЮУТНУУД ИРЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД өөрийгөө багтах эсэхийг шалгах боломжтой

ОЛОН УЛСЫН ОЮУТНУУД ИРЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД хэн хамрагдах боломжтой вэ?

  • Оюутны 500 ангилалын виз хүчинтэй байх
  • Суралцах их дээд сургуулиасаа нь энэхүү төлөвлөгөөнд ирэх нэрийг нь гаргаж өгсөн байх

Австралийн Засгийн Газар:  Southern Australia’s International Students Arrival Plans

Уг төлөвлөгөөг бүрэн баталсан байгаа билээ.

Австралийн дотоод хил бүрэн нээгдмэгц 160 нь гадаад оюутныг хоёр долоо хоногт Өмнөд Австрали руу нэвтрүүлэх болно.

Эдгээр оюутнууд Parafield нисэх онгоцны буудлын Adelaide нислэгийн сургалтын талбайд 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмээ дуусгаж, өдөр бүр COVID-19 шинжилгээнд хамрагдах юм.

Хорио цээрийн дэглэм болон  COVID-19 үр дүн сөрөг гарсны дараа оюутнуудыг сургуулийнхан хичээлд хамруулах болно.

New South Wales муж  Pilot International Student Arrival Plan -ийн төлөвлөгөөгөө Австралийн Загсгийн Газарт хүргүүлээд байгаа бөгөөд хэрэв батлагдвал NSW – мужийн их сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутнуудыг эхний ээлжинд буцаж ирэхийг нэн тэргүүнд тавих болно гэжээ.

Төлөвлөсний дагуу Сидней хотод 7 хоногт 250 оюутнууд ирэх боломжтой бөгөөд хорио цээрийг оюутны байранд 14 хоног хорио цээрийн дэглэм тогтоох болно.