Австралид анхлан ирэгчид
Австрали улсад анхлан ирж байгаа оюутан залуустаа мэдвэл зохих дараах зөвлөгөөнүүдийг оруулж байна.
Аль хотод амьдрах, тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалан амьдралын өртгийн хувьд бага зэрэг ялгаатай байдаг байгаа. Байрны төлбөр ихэнх тохиолдолд 2 долоо хоног тутамд төлөгдөж явдаг бөгөөд утас интернет төлбөр сар, сараар төлөх боломжтой байдаг.
Амьдрах байрны төлбөр (7 хоногийн төлбөрүүд)
Айлд байрлах : A$250- $350
Оюутны дотуур байр : A$ 250 – $320
Нийтийн орон сууц хамтран түрээслэх : A$200- $350
1 -2 өрөө байр түрээс: A$ 450- A$780
Оюутны байр түрээслэх
Оюутны байрны хувьд ихэнх томоохон кампустай их сургуулиуд оюутны байр тусгайлан гаргаж өгсөн байдаг.
Хэрэв оюутны хотхонд байрлах бол та тухайн сургуулийнхаа Internatioinal Student’s Accommodation гэсэн сайтын мэдээлэлээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Австралид Монгол оюутнууд ихэнх нь хувийн орон сууц хөлслөн суудаг. Хэрэв та 1, 2 өрөө байр хайж байгаа бол
дараах сайтуудаас амьдрах дүүргийн нэрээ оруулж хайлт хийхэд болно. Мөн айлын хажуу өрөө түрээслэн амьдрах боломжтой байдаг.
Realstate.com
Doman.com
Flatmatefinders.com.au
Айлд байрлах
Хэрэв оюутан 18 наснаас доос бол Homestay буюу Австралийн айлд байрлах хөтөлбөр сонирхвол илүү зүгээр байдаг
Учир нь хүүхэд аюулгүй тайван орчинд байхаас гадна. Австралийн унаган Англи хэлтэй хүмүүстэй хамтран амьдарч
Англи хэлний мэдлэг нь богино хугацаанд сайжрах боломжтой. Мөн тухайн улсын соёлоос илүү ойроос суралцаж мэдэх боломжтой юм.
Айлд байрлах хөтөлбөрт юу багтсан байдаг вэ?
Онгоцноос тосох үйлчилгээ
Өглөө оройн, Хоол
Тавилга
Интернет, угаалга, цахилгааны төлбөр
Тухайн гэр бүлийн зүгээс дэмжлэг үзүүлэх
Тухайн улсын соёлоос суралцах
Хэрэв танд Айлд байрлах хөтөлбөр хэрэгтэй болвол, дараах Австралийн айлд байрлах хөтөлбөрийн албан ёсны сайтыг оруулж байна.
Australian Homestay Network website
Австралид ирсэн эхний долоо хоногт юу хийдэг вэ?
Opal Card – худалдан авах
Нийтийн тээврээр үйлчилүүлэхийн тулд Opal card худалдан авна.
Ихэнх тохиолдолд оюутнууд train – р явдаг бөгөөд энэ нь цаг болоод мөнгөнд хамгийн тохиромжтой байдаг.
Мөн нийтийн тээвэр ашиглах Trip view lite апплейкейшн татан суулгах хэрэгтэй.
Банк данс нээлгэх
Оюутнууд маань хагас цагийн ажил хийх эрхтэй бөгөөд олсон орлогоо Австрали дахь дансандаа хийж, долоо хоног
бүрийн байрны түрээс бусад зардлуудаа мөн дансаараа зохицуулах боломжтой.
Утас
Оюутнууд Монголоос өөрсдийн хэрэглэж байсан утсаа авчирч барих эсвэл Австралид шинэ утас худалдан авах
боломжтой эхний ээлжинд утас авах үед та урьдчилгаа төлөх шаардлагагүй. Сар бүрийн төлбөр төлөх нөхцөлөөр
утасаа худалдан авах боломжтой.
Optus гэх томоохон үүрэн телефоны компаниуд монгол оюутнууд маань өргөнөөр үйлчлүүлдэг байгаа.
Яаралтай тусламжын утас
Хэрэв оюутнуудад маань онцын шаардлага гарсан тохиолдолд яаралтай тусламжын утасыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай
Цагдаа, Гал түймэр, Түргэн тусламж – 0000
Англи хэлээ бие даан сайжруулж болох сайтууд