Сиднейд хамгийн боломжийн төлбөртэй хүүхдийн цэцэрлэг хэрхэн хайж олох вэ?
Олон улсын оюутан эцэг, эхчүүд бидний хувьд гадаад улс оронд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хамруулах, сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь хамгийн түрүүнд тулгамддаг асуудлуудын нэг байдаг. Австралид анхлан ирэгсэд оюутануудын маань хувьд мөн хамгийн түрүүнд асуудаг асуулт (Хямд цэцэрлэг хаанаас яаж хайх вэ ?) байдаг билээ. Энэ удаад сургуулийн өмнөх анги буюу бэлтгэл хөтөлбөр (Pre-school) талаар товч мэдээлэл оруулж байна.
Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр нь тоглоом дээр суурилсан сургалт бөгөөд хүүхэд өөрөө мэдлэгийг бүтээгч буюу багш сурган хүмүүжүүлэгчид зөвхөн чиглүүлэгч үүрэг гүйцэтгэдэг нь онцлогтой.
Дараах ур чадваруудыг хүүхдэд эзэмшүүлдэг. Үүнд:
Хүүхэд өөрийн мөн чанарыг таних
Хувь хүний онцлог шинж чанараа олох
Өөртөө итгэлтэй
Идэвхтэй байнгын суралцагч байх
Багаар ажиллах чадварт суралцах
Хичээлийн цагийн хуваарь: 9:30 am – 3:30 pm
Долоо хоногт хичээл 2-3 өдрийн хичээлтэй
Эцэг эхчүүд өөрсдийн амьдарч байгаа дүүргийн цэцэрлэг болон өөрт хамгийн ойр цэцэрлэгээ сонгон бүртгүүлдэг.
Элсэн ороход ямар ямар бичиг баримтууд бүрдүүлэх вэ?
Хүүхдийн төрсний гэрчилгээ болон паспорт хуулбар
Одоо байгаа визний хуулбар
Хүүхдийн одоогийн оршин суугаа гэрийн хаягтай
нотлох бичиг баримтууд
Үүнд: Цахилгааны төлбөрийн баримт, утасны
төлбөрийн баримт
Хүүхдийн төрсний гэрчилгээ болон паспорт хуулбар
Вакцин бичиг орчуулагдсан байх
Сургуульд элсэлтийн өргөдлийн маягт бөглөн өгөх
Өргөдлийн маягтыг та дараах холбоосноос орж аваарай
https://schoolsequella.det.nsw.edu.au/…/preschoolapptoenrol
Учир нь сургуульд суралцаж эхлэхээс өмнө та хүүхдийн онцгой нөхцөл байдал, харшил, эрүүл мэнд, эмнэлгийн нөхцөл байдлын талаар та хэлэх боломжтой гэсэн үг.
Сургуулиуд элсэлтийн өргөдлийг жил бүрийн 2 дугаар сарын эхээр хүлээн авдаг.
Өргөдлийн тоо хэмжээ нь хэтэрсэн тохиолдолд сургууль нэмэлт өргөдлийг хүлээлгийн жагсаалтад бүртгүүлж оруулдаг.
Хамгийн боломжийн төлбөртэй цэцэрлэг хаанаас хайх вэ?
Сургалтын төлбөр:
Төлбөр нэг өдрийн $20 – $110 хооронд байдаг (улсын, хувийн цэцэрлэг, тухайн байршил орчин нөхцөл зэрэг үнэ харилцан адилгүй байдаг).
Сидней дахь монгол хүүхдүүд маань ихэвчлэн явдаг хямд $20 – $65 хооронд pre-school нэрсийг доор оруулж байна:
Энэхүү линк: https://www.careforkids.com.au/pre-school
Poet’s Corner Preschool: 5 Moreland street Redfern 2016
Arncliffe Pre-school Inc: 139 Forest Road (corner Farrar St and, Forest Rd, Arncliffe NSW 2205)
Arncliffe West Infants School – 7 Loftus street, Arncliffe
Canterbury Community Childcare Centre – 50 King
street, Ashbury, NSW 2193
Uniting Frederick Street Preschool Rockdale
United Education Mongolia
24.11.2021
Leave a Reply