Шинэ Зеландын Цагаачлалын албанаас сүүлийн үеийн мэдээ 8-сарын 17-нд хүлээн авлаа

Шинэ Зеландын COVID-19-ын нөхцөл байдал

Oкленд хот, Коромандел арал зэрэг газруудад корновирусын халдварын шинэ тохиолдлууд (шинэ хувилбар DELTA вирус) бүртгэгдэж байгаатай холбоотой Шинэ Зеландын улс өчигдөр буюу 8-р сарын 17-ны оройн 11:59 цагаас эхлэн Сэрэмжлүүлгийн 4 дүгээр түвшин (LEVEL 4) буюу хатуу хол хориг тогтоогоод байна.

LEVEL 4- үеийн хязгаарлалтууд

  • Хүн бүр гэртээ байх,
  • Олон нийтийн үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ, үзвэр үйлчилгээний газар, түргэн хоолны хүргэлт, үйлчилгээ ажиллахгүй
  • 8 сарын 18, 19-ны өдрүүдэд вакцин хийх цэгүүд ажиллахгүй, Эдгээр өдрүүдэд вакцин хийлгэх хуваарьтай иргэд ойролцоох эрүүл мэндийн төвдөө утсаар мэдэгдэх

Дараах тохиололд гэрээсээ гарах

  • Хүнсний зүйл худалдан авах,
  • шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах,
  • COVID-19 ын шинжилгээ өгөх,
  • Гэрийнхээ ойролцоо гарч дасгал хөдөлгөөн хийх, алхах,
  • Alert Level 4 үед зайлшгүй ажиллах тохиолдолд,

Мөн буцахаар онгоцны билетээ авсан олон улсын зорчигчид Нисэх буудал руу явахгүй байх, билетээ захиалгын агентлаг руугаа утсаар холбогдож билет захиалга хийх зэрэг зөвлөмжүүдийг өгч байгаагаас гадна Ерөнхий сайд Жасинда Ардерн цаг үеийн нөхцөл байдлын талаар байнга LIVE MEETING-гээр мэдээ хүргэж байна.

United Education Mongolia