Австралийн засгийн газраас 2024 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн оюутны визний Жинхэнэ түр суралцагч оюутны элсэгчийн шаардлага /GTE/-ийг Жинхэнэ суралцагч оюутны Genuine Student /GS/ шаардлагаар сольж байгаа.

Энэхүү Genuine Student (GS) гэдэг нь тухайн оюутны визийг байнгын оршин суух эрх авахын тулд ашиглахаас илүүтэйгээр, чанартай боловсрол эзэмшихээр Австрали Улсад түр хугацаагаар ирж байгаа оюутнуудыг тодорхойлох зорилготой юм.
GTE-гэж ямар шалгуур байсан бэ? Жинхэнэ түр суралцагч оюутны элсэгчийн шаардлага /GTE/- нь Австралид оюутны виз авахад тавигдах шаардлагуудын нэг байсан ба өргөдөл гаргагчид суралцах зорилгоор түр хугацаанд оршин суухыг үнэхээр зорьсон эсэхийг тодорхойлох зорилготой байсан ба оюутны визний онлайн мэдүүлгийн маягтанд өргөдөл гаргагчид Австралид суралцахыг хүссэн шалтгаанаа тайлбарлаж, өмнөх боловсрол, ажил эрхлэлт, санхүүгийн байдал зэргээрээ эх орондоо буцаж очих баталгаатай гэдгээ тодорхойлсон 300 орчим үгтэй хувийн мэдэгдэл өгөх шаардлагатай байсан бол
GS нь GTE-ээс юугаараа ялгаатай вэ? Genuine Student (GS) нь хувийн богино мэдэгдлийг асуулт хариултын хэлбэрээр орлуулах ба Зорилтот асуултууд нь өргөдөл гаргагчийн одоогийн нөхцөл байдал, хичээлийн сонголт, суралцсан түүх (хэрэв Австралид байгаа бол) гэх зэрэг бусад сэдвүүдийн дунд хамарна. Өргөдөл гаргагчид одоо жинхэнэ оюутны хувиар Австралид суралцах үндсэн зорилготойгоор ирэх ёстой гэдгийг ойлгож байгаагаа оюутны мэдүүлэгт баталгаажуулах шаардлагатай болно.
Мөн өргөдөл гаргагчдаас визийнхээ нөхцөлийг уншиж, ойлгосон, мөн байнгын сургуулиа шилжин солих боломж хязгаарлагдмал гэдгийг ойлгож байгаагаа баталгаажуулахыг хүсэх болно. Хэрэв та 2024 оны 3 дугаар сарын 23-наас өмнө өргөдлөө ирүүлсэн бол өргөдлийг GTE-ийн дагуу үнэлэх ба та дахин хүсэлт гаргах шаардлагагүй юм. Мөн оюутны асран хамгаалагчийн (590-р анги) визний хувьд GTE шаардлага хэвээр байх болно гэдгийг анхаарна уу.
Эх сурвалж: Insider Guides